АН-ын "Шонхор”, МоАХ фракцынхан хамтарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үеэс энэ нам доторх фракцуудын талцал эрчимжсэн билээ. Тус намын зүг чигийг зааж асан "Алтангадас” фракцаас хоёр ч "хүүхэд” мэндэлж буй тухай бор шувуу нисэж байлаа.
Н.Алтанхуягийг огцруулах ажиллагааны ард байсан хэмээн хардагддаг Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг тухайн үед "Соёмбо” хэмээх фракц байгуулж буй гэх мэдээлэл тарсан. Мөн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар "Монголын ардчиллын төлөөх нийгэмлэг” байгуулсан юм.
Уг нь өнөөдрөөс яг жилийн өмнө манай сонин энэ сэдвийг хөндөн бичиж байлаа. Тэгвэл жилийн дотор юу өөрчлөгдсөн бол.
АПУ ФРАКЦ
Ардчилсан намын дарга З.Энхболд "Фракцгүй боллоо” хэмээн мэдэгдсэн нь мөрөөдөл гэдгийг өрнөн буй үйл явц харуулж байна. Харин ч эсрэгээр фракцууд нь задарч, бас нэгдэж буй юм. Жилийн өмнө яриа, эхлэл төдий байсан "Монголын ардчиллын төлөөх нийгэмлэг” МАТН өнөөдөр нэрээ өөрчилж, "МоАН санаачилга” болоод, их хурлаа хийж, тэргүүнээ сонгов.
Нийгэмлэг хэмээх тодотголтой уг байгууллагыг Ардчилсан намынхан "АПУ фракц” хэмээн нэрлэж буй юм билээ. Жилийн өмнө тус фракцынхан Монголын ардчилсан нам буюу МоАН хэмээх нэр авахаар хөөцөлдсөн ч намынхныхаа эсэргүүцэлтэй тулаад больж, МАТН болсон юм.
Харин одоо хүрээ нь өргөжөөд намын бусад гишүүний сануулга сонин биш
болсон бололтой, "МоАН санаачилга” нэртэй болжээ. Энд АН-ын хэд хэдэн
фракцаас нийлсэн байгаа юм.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл