“ББСБ-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын төсөлд зах зээлийн оролцогчид, олон нийтээс санал авч байна


 

"ББСБ-ын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын төсөлд зах зээлийн оролцогчид, олон нийтээс санал авч байна.

 

                     Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 13.4 дэх заалтыг үндэслэн Хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг тогтоох замаар тогтвортой байдлыг хангуулах, хяналтыг сайжруулахтай холбоотойгоор "Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж олон нийтээс санал авахаар хэлэлцүүлж эхэллээ.

                     Иймд журмын төсөлтэй танилцаж, саналаа өгч хамтран ажиллана уу. Та бүхэн саналаа Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын (51)-261668 дугаар утсаар болон ganchimeg_u@frc.mn цахим хаягаар өгнө үү.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.