БНХАУ-д хүн амьдардаггүй 65 сая орон сууц бий


БНХАУ-д хүн амьдардаггүй 65 сая орон сууц бий

 

БНХАУ-ын залуучуудын хамгийн том бэрхшээл бол орон сууц худалдаж авах гэхэд хилсдэхгүй. Учир нь . Харин орон нутгийн байгаль орчны ашгийн бус байгууллагад ажилладаг сарын 6000 орчим юанийн цалинтай Ян Чжун шиг залуусын хувьд ийм үнээр байр худалдаж авна гэдэг амаргүй. 2012 онд Хятад Улсад үл хөдлөх хөрөнгийн худалдаа огцом өсөлтөнд орсон бөгөөд 2013 онд хүртэл энэхүү байдал үргэлжилсээр л байлаа.

Харин 2014 онд зах зээл бага багаар унаж “The Economist” сэтгүүлд дурдсанчлан Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “алтан үеийн төгсгөл” ирсэн юм. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн худалдаа буурч, үнийг дагаад орон сууцны үнэ доошилсон ч томоохон хотуудад орон сууцны үнэ жил ирэх тусам өссөөр байна. Энэ оны эхний байдлаар. Санхүү, эдийн засгийн баруун бүсийн  аж. Moody’s агентлагийн тооцоолж буйгаар, энэ онд БНХАУ-ын орон сууцны борлуулалт өнгөрсөн оныхоос тав орчим хувиар буурах магадлалтай гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард Шанхай хотноо орон сууцны үнийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсон.

Цаашид томоохон хотуудад орон сууцны үнэ өссөөр байвал ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг ажиглагчид онцолсоор байна. Хятадад орон сууц нь нийгмийн давхаргыг тодорхойлох хамгийн том бэлэг тэмдэг бөгөөд энэ нь тус улсын хамгийн гол сэдэв болсоор удаж байна. Өмчилж буй орон сууцных нь үнэ, хэмжээ, байрлал зэрэг нь тухайн хүний нийгэм дэх байр суурийг тодорхойлох гол зүйл бөгөөд хятадууд орон сууцны үнийн хэлбэлзлийн тухай ам уралдан ярьцгаадаг. Хятадуудын олонх нь өөрсдийн амьдарч буй хотын янз бүрийн бүсэд байрлах орон сууцны үнийг мэдэж байдаг нь энгийн нэгэн үзэгдэл. . Гэтэл Хятад даяар “сүнстэй” хотууд сүндэрлэж эзэнгүй хэвээр байсаар байна.

Хятадын Цахилгаан хангамжийн албаны мэдээнд 660 хотын 65 сая байранд цахилгаан огт хэрэглэхгүй байгаа талаар онцолж байсан удаатай. Иймэрхүү орон сууцыг эзэмшигчдийн олонх нь дамчид байдаг аж. Эдгээр сул байруудад хамгийн багадаа 200 сая хүн амьдрах боломжтой гэнэ. БНХАУ-ын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн халалтын эсрэг арга хэмжээг 2009 оноос эхлэн авч эхлээд байгаа юм. Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын сүүлчээс БНХАУ-ын Төрийн зөвлөл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зохицуулалт хийх хатуу цуврал арга хэмжээг дэмжсэн. Үүнд 

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: https://asia.nikkei.com/ Spotlight/Cover-Story/Chinas-housing-glut-casts-pallover-the-economy


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.