Хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийднэ гэж найдаж байна


Хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийднэ гэж найдаж байна

 

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үеэр Японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж буйгаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.

 

Трамптай удахгүй утсаар ярьж, Токио болон Пёньяны хооронд үүссэн асуудлыг зохицуулж, дипломат харилцааг хэвийн болгох Японы Засгийн газрын төлөвлөгөөг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд дамжуулахыг хүснэ” гэж тэрбээр хулгайлагдсан иргэдийн гэр бүлтэй уулзахдаа хэлсэн байна.

 

БНАСАУ 1970-1980 оны үед Японы 17 иргэнийг хулгайлсан талаар тус улсын албан ёсны мэдээнд дурджээ. Хулгайлагдсан иргэдийн тавыг нь 2002 онд эх оронд нь буцаасан бөгөөд үлдсэн наймыг нь нас барсан гэж мэдээлдэг бол бусад дөрвөн иргэнийг Умард Солонгост хэзээ ч ирж байгаагүй гэж мэдэгддэг аж.

 

Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод энэ сарын 27-28-нд болно. Тэдний анхны уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.