Сүүлийн үед сошиал ертөнцөөр монгол дахь Мүүнийхэнтэй дайн зарлаад байгаа Э.Цэрэндолгор хэмээх эмэгтэйг өнөөдөр Их тэнгэрийн аманд болох 150жиргээч, фэйсбүүкчид оролцох мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урисан аж. Гэтэл Цэрэн маань урилгаас татгалзжээ. Татгалзсан шалтгаанаа өөрийн фэйсбүүк хуудаснаа намайг "барьж идүүлхээр” 150 "нөхрийг” Элбэгдорж хөлслөөд хүлээж байгаа, бас Ерөнхийлөгч өөрөө залгасангүй гэдгээр тайлбарлажээ. Уг нь үнэн бүхнээс хүчтэй гэдэг дээ. Үнэхээр л айх, нуух зүйлгүй "үхэр тэргээр туулай хөөж яваа” бол дуртайяа очиж "үзэлцмээр” мэт. Өөрөө хүн баримтгүй гүтгэж болдог асуулт асууя гэхээр зугтаад байдаг ийм шударга ёсыг би мэдэхгүй юм. Бас орон даяар миний утасны дугаарыг мэддэг гэнэ. Би лав утасныхаа "contact”-аас Цэрэндолгор гэж хайгаад олсонгүй. Тэгхээр бас арай ч орон даяараа мэдчээгүй л гэсэн үг байх. Өөрийнх нь бичсэнээр бол Цэрэнгийн утасны дугаарыг олохоор тагнуулын төв газар руу хандах ёстой юм гэнэ. Хэзээнээс тагнуулын төв газар, 1950 хоёр ажил үүргээ сольчихсон юм болоо Цэрэн эгчээ? Хүний нэр хүндэд халдаж байгаа бол хөдлөшгүй баримт нотолгоотой байж бичиж, жиргэмээр санагдах юм. Тухайн улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмнийхээ эв нэгдэлийг илэрхийлэгч, ард түмнээ төлөөлөгч нь байдаг билээ. Иймээс ямар ч баримт нотолгоогүй Монгол улсын Ерөнхийлөгчийг Христийн гаж урсгал болох Мүүний шашны Монгол улс дахь "Загалмайлсан эцэг” маягаар харагдуулахыг хичээн улайран зүтгэж байгаа нь нийт Монголын ард түмнийг гүтгэн, доромжилж байгаатай агаар нэг. Сэтгүүлч миний хэлэх гэсэн гол санаа нь төрийнхөө тэргүүнээ хэн нэгний Фэйсбүүк, Твиттерээр бичсэн ганц жиргээнээс болоод хамаг муу үгээрээ харааж доромжлохоо больцгооё. Учир нь тэр хүн өнөөдөртөө Монгол улсын маань нэр төр, бахархал нь юм. Яахав ерөнхийлөгчийн үүргээ хүлээлгэж өгснийх нь дараа юу гэж зүхэх нь таны дур.
Цэнхэр үст Цэрэн эгчийн цензургүй жиргээнүүдэд
2016/03/25 12:03
Сэтгэгдэл