2015 оныг үдэж 2016 оноо угтах шинэ жилийн баяраар Монголчууд бид хаа сайгүй хундага харшуулж гүйсэн билээ.
Энэ ёсыг дагаж ИЗНН ч бас шинэ жилийн баяраа тэмдэглэхээр зэхсэн байна. Намын шинэ жилийн зохион байгуулалтад намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон Э.Батбаяр нар томилогдож хуучин оны барцадаа гаргаж шинэ оны амжилтаа ерөөх зоогийн газар хайж олох их албанд морджээ.
Улаанбаатар том хэдий ч ууж идэх цаг нь тулсан үед ороод тухлачих газар олддоггүй нь хэцүү юм. Үүрэгт ажлаа амжилттай биелүүлэхээр намын даалгавар авсан хоёр хотыг хэдэнтээ тойрсны эцэст нэгэн зоогийн газар орж намын нэрээ барин пээдгэр гэгч нь дуугараад гэрээ хийж амжсан байна.
Баярын төсөвт нийтдээ 4 сая төгрөг зоож, зоогийн газартаа урьдчилгаа нэрийдлээр нэг сая төгрөгийг гардуулжээ.
Намын шинэ жилээ нижгэр тэмдэглэсэн иргэний зоригтой хүмүүс маань Монголын өнөөгийн улс төр, цаашдаа намаа хэрхэн УИХ-д олон суудалтай болгох талаар ярьж залуучууд эцэс төгсгөлгүй шагнасны дараа үлдэгдэл мөнгөө маргааш өгөе гээд алга болсон байна.
Гэтэл өнөөдөр аль хэдийнэ гурван сар өнгөрчээ. ИЗНН-хан үлдэгдэл мөнгөө өгөөгүй аж. Зоогийн газрынхан жаахан ширүүлээд ярихаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян өгөхгүй байсан ч яадаг юм хэмээн уурлах янзтай ярих болсон гэнэ шүү.
Улс орны хөгжил, иргэдийн аж амьдралыг сайжруулна гэж зурагтаар хошгоруулж суухаар УИХ-ын гишүүн С.Оюун та намынхаа нөхдийн ууж идсэн юмных нь тооцоог эцэслээд сурчихвал яасан юм бэ.
Ресторан пабыг ч бас энгийн Монгол иргэн, та нарыхаар бол сонгогчид ажиллууладаг юм шүү дээ.
О.Анирзун
amjilt.com
Сэтгэгдэл