МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба их хэмжээний мөнгө авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн АТГ-аас түүнийг хорьж, байцааж эхэлсэн юм. Харин үүний дараа буюу өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг хорих 461-р ангид баривчлан саатуулсан билээ. Түүнийг МАХН-ы хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэсэн юм.
Түүнчлэн Г.Шийлэгдамбын өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчаар ажиллаж байгаад сүүлд нь Гадаадын иргэн харьяатын газрын хэлтсийн дарга болсон М.Мөнхөөг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт саатуулсан гэх мэдээлэл гарах болсон.
Сэтгэгдэл