Улаанбаатар хотын Цэвэр Агаар төслийн тайланг танилцуулав


Улаанбаатар хотын Цэвэр Агаар төслийн тайланг танилцуулав

 

Нийслэлийн төвийн 4 дүүргийн Дүүрэг, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, МУ-ын ЗГ-ын 62 дугаар тогтоол 2019 оны 05 сарын 15-наас хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал тодорхой мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Цэвэр Агаар төслийн тайланг төслийн багийнхан танилцуулж, хэлэлцүүллээ.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудаас онцлон дурдвал:

*Гэр хорооллын байшин сууцны дулаалгын ач холбогдлыг анхлан хөндөж, нийт 373 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулснаар түлшний хэрэглээг 50 хүртэл хувиар хэмнэсэн. 

* Бага насны хүүхэд багачуудын эрүүл мэндийг дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор өндөр нягтаршил бүхий агаар цэвэршүүлэгч 1500 төхөөрөмжийг гэр хороололд байрлах 131 цэцэрлэг,17 сургууль, 7 эрүүл мэндийн төвд суурилуулсан байна. 

* Цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулснаар 9 цэцэрлэгт хүмүүжиж буй 4526 хүүхэд багачуудын зэрэгцээгээр багш ажилчид дулаан, тохилогорчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрджээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн үйл ажиллагаа иргэдэд үр өгөөжөө өгч байгаа тул дараагийн үе шатын үргэлжлүүлэх зүйтэй гэдэгтэй уулзалтанд оролцогчид санал нэгтэй байсан тул дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын судалгааг хамтран хийхээр боллоо.

Image may contain: 3 people, people sitting and indoor

No photo description available.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.