Төл бойжилт 96.8 хувьтай байна


Төл бойжилт 96.8 хувьтай байна

 

Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. Энэ сарын 09-ны өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66.0 хувь буюу  19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд 70-иас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.