Намууд нэр дэвшигчдээ тодруулна


Намууд нэр дэвшигчдээ тодруулна Намууд хурал зарласан, хойшлуулсан, зарим нь халуун сэдэв дэлгэх гэж байгаа тухай мэдээлэл өчигдөр улс төрийн хүрээнд цацагдаж, Төрийн ордон хөл хөдөлгөөн багатай өнжив. АН-ын ҮЗХ хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахын зэрэгцээ Х.Баттулгын асуудлыг хэлэлцэх гэж байгаа гэсэн мэдээ өчигдөр өглөө гарсан.

Гэтэл дугаар шилжих мөчид энэ долоо хоногийн сүүлч хүртэл хойшлуулсан гэцгээж байв. МАХН-ын хувьд өнөөдөр болох Бага хурлаараа тойрогт нэр дэвшигчид болон сонгуульд аль намтай эвсэхээ зарлана. МАН сонгуульд дангаараа орохоор мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт бүртгүүлсэн ч хуулийн хугацаа 29-нийг дуустал аль ч нам, эвсэлд нээлттэй байгаа. Энэ хооронд тус нам байр сууриа өөрчлөх үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна.

Л.Хэрлэн

Зууны мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.