В.Путин, Д.Трамп нар өнөөдөр уулзана


В.Путин, Д.Трамп нар өнөөдөр уулзана

 

Дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлогч 20 улс орны төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалт өнөөдөр Японы Осака хотноо эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтад оролцохоор АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Франц, Энэтхэг зэрэг улсын төр, засгийн тэргүүнүд Осака хотноо хүрэлцэн очоод байна.

Их 20-ийн бүлэг уламжлал ёсоор дэлхийн эдийн засагт цаашид баримтлах бодлогын талаар олон чухал асуудлыг хэлэлцэнэ.  

Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Осакад уулзахаар болсон нь үндсэн үйл явдлаасаа ч илүү олон нийтийн сонирхлыг татаж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Сири, Украин, Венесуэлийн асуудлаар ярилцана гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн юм. Тэдний уулзалт Монголын цагаар 13.00 цагт эхлэхээр товлогдоод байна.

Эх сурвалж: Eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.