Мөрдөн байцаалтын шатанд 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, батлан даагчийг сольж, тэтгэврийг нь авдаг байсан нь тогтоогджээ. Зарим талийгаачийн нэр дээр тэтгэврийн зээл хүртэл авагдсан байсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Мөрдөн байцаалтын шатанд нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан болохыг тогтоон, нарийвчлан шалгаж, ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокурор мөрдөн байцаалт хангалттай гэж үзвэл шүүх рүү шилжүүлэх юм.
Шүүх эцсийн байдлаар гэм буруутайг тогтооно. Гэвч энэ хэрэгт Нийгмийн даатгал, Халамж үйлчилгээ, Арилжааны банкууд гээд маш олон хүн татагдаж оролцсон байгаа учраас шийдвэрлэхэд бэрхшээл тулгарч байгаа нь ойлгомжтой биз. Гэхдээ л нас барсан хүний нэр дээр тэтгэврийг нь авч хувьдаа завшиж байсан энэ зүй бус хэрэг илэрч, талийгаачдын ар гэрийнхэн болон улсыг хохиролгүй болгоно гэдэгт найдаж байна.
Сэтгэгдэл