Э.Бат-Үүл гэдэг хүн зөрчин 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон


 Хотын дарга Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. 
ЦЕГ-ын даргын эрхийг булаан авч, машин ачих төлбөрийг хууль бусаар тогтоолгож 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хохироосон 2013 оны А/769 захирамжийг нь шүүхээс хууль бус гэж үзлээ.
Эрх мэдэлтнүүд хууль, журам баталж, ард иргэдийг даган мөрдөхийг шаарддаг. Зөрчсөн иргэдээ торгох, шийтгэх, эрх хураах, эрх чөлөөг хасч хорих зэргээр залхаан шийтгэдэг. Гэтэл эрх мэдэлтнүүд өөрсдөө хууль, журмыг чөлөөтэй зөрчиж байна. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаатай хэзээ ч эвлэрэхгүй.
 
Автомашин ачих нь зөв, эсвэл буруу талаар яриагүй. Цагаан дээр хараар бичсэн Монгол улсын хууль, хуулийг хэрэгжүүлэх талаар Хууль зүйн сайдын баталсан журмыг Э.Бат-Үүл гэдэг хүн зөрчсөнийг төрийн хяналт шалгалтын байгууллага тогтоосон юм. Битгий ач гээгүй, ач гэсэн. Гэхдээ төлбөрийг хуулийн дагуу тогтоож, иргэдийг хохироолгүй хуулийн дагуу ач гэсэн. 
Эрх мэдэлтнүүд хууль, журам баталж, ард иргэдийг даган мөрдөхийг шаарддаг. Зөрчсөн иргэдээ торгох, шийтгэх, эрх хураах, эрх чөлөөг хасч хорих зэргээр залхаан шийтгэдэг. Гэтэл эрх мэдэлтнүүд өөрсдөө хууль, журмыг чөлөөтэй зөрчиж байна. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Хөнгөхөн улстөржүүлээд л аргалдаг болсон байна. Үүнийг л эсэргүүцсэн юм. Үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. 
Сайн төрийн толгойд хууль ноёрхдог. Эрх мэдэлтэн, энгийн ард, баян, ядуу бүгд хуульд захирагдана. Шударга шүүх шударга дэглэмийг тогтооно. Харин муу төрийн толгойд эрх мэдэлтнүүд ноёрхдог. Тэд хуулийг дураараа тайлбарлана, зөрчинө, бузар булайг үйлдэнэ. Хууль, хяналтын байгууллага, шүүхийг хараат болгоно. Хэн ч тэднийг эсэргүүцэх эрхгүй. Эсэргүүцвэл цагдаа, шүүхээр залхаан цээрлүүлнэ, хясна, хорино. Ийм байх ёстой юм уу? Бид ийм нийгэмд амьдрах ёстой юм уу?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.