МАН-ын сайдууд огцорсон өдрөөс хойш хамгийн их бужигнаантай байсан яам бол Хөдөлмөрийн яам юм. Тодруулбал, Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Эрдэнэ сайд маргааш өдрөөс нь эхэлж одоо ажиллаж байсан хүмүүсийг нь чөлөөлж, хуучин Я.Санжмятав сайдын үед ажиллаж байсан хүмүүсийг нь тавьсан байдаг.
Тэгвэл тэрээр дахин хууль зөрчсөн үйлдэл хийж Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дэд захирлаар Л.Алтансүхийг томилжээ. Төрийн албаны хуулийн дагуу 100-аас дээш орон тоотой газар дэд захирлын албан тушаал гарах ёстой. Гэвч тус байгууллага нь 2015 оны төсөвт 96 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан байдаг аж.
Түүгээр ч барахгүй хууль зөрчиж томилогдсон Л.Алтансүх нь албан тушаалаа авсан даруйдаа хууль зөрчсөн асуудлуудыг удаа дараа гаргаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр дэд захирлаар томилогдсон боловч захирлын хэмжээн тушаал, шийдвэрүүдийг гаргаж байгаа ажээ. Мөн тус байгууллага нь Эрүүл мэндийн чиглэлтэй ажилладагаараа онцлогтой юм. Гэвч эрүүл мэндийн, эмнэлэгийн мэргэжлийн хүн ажиллах салбарт багш мэргэжилтэй хүний томиллоо гэж ажилчин албан хаагчид нь гомдол гаргаж байгаа сурагтай.
Мөн бидэнд ирүүлсэн мэдээллээр Л.Алтансүх гэгч нь төрийн хуулийг уландаа гишгэдэг нэгэн юм байна. Учир нь тэрбээр өөрийн Ланд Крузер машиндаа 5553 УБЦ, 1055 УБЗ гэсэн дугааруудыг сольж тавьж замын хөдөлгөөнд оролцдог гэнэ. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.
Г.Бат
Сэтгэгдэл