Нойр дутуу байх нь гэдэс доторт сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд Португалын хэсэг бүлэг эрдэмтэн хүрчээ. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг ILC3 дархлааны эсийн бүлгийн үйл ажиллагаа нь нойрны дэглэмээс хамааралтай байдаг аж. Эдгээр эс нь гэдэсний халдварт өвчнүүдтэй тэмцдэг байна.
Туршилтын үеэр судлаачид циркадианы хэмнэлийг алдуулахад гэдсэн дэх ILC3 эсүүдийн тоо буурчээ. Энэ нь юуны түрүүнд нарийн гэдэсний салст бүрхэвч үрэвсэж, өөх тосны хуримтлалыг нэмэгдүүлэхэд хүргэдэг байна. "Нойр дутуу явах юмуу нойрны дэглэм өөрчлөгдөх нь нарийн гэдэс үрэвсэх зэрэг дархлаатай холбоотой хэд хэдэн өвчнийг дагуулж, эрүүл мэнд ихээхэн хор хөнөөлтэй байж болзошгүй юм” хэмээн судалгааны ахлагч Энрике Вейга-Фернандес ярьсан байна.
Э.Аянзаяа
Сэтгэгдэл