Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу огцорлоо. Түүний халааг авах хүнийг энэ сарын 22-нд болох Шударга ёс, хөгжлийн намын ээлжит бус их хурал зарлана. Ажил албаа өгч буй ч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоантай тогтоосон "ах дүүгийн харилцаа” хэвээр байх болно гэж Давутоглу хэлсэн.
Энэ сарын 4-нд Туркийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзаж хоёр цаг
шахам хугацаанд ярилцсаны дараа Ахмет Давутоглу огцрох тухай мэдээлэл
дэлхийн хэвлэлд гарах болсон юм. Маргааш нь л Давутоглу мэдэгдэл хийж
"Намын нэгдлийг хадгалахын тулд даргыг нь солихоор шийдлээ. Тавдугаар
сарын 22-нд болох их хурал дээр би нэрээ намын даргад дэвшүүлэхгүй” гэж
хэлэв.
Тэгэхдээ Шударга ёс, хөгжлийн намаас сонгогдсон депутатаараа үлдэхээ
амлаж, сүүлчийн амьсгал автлаа Ерөнхийлөгчдөө үнэнч байх болно, Режеп
Тайип Эрдоанд зориулж муу үг хэлэхийг минь хэн ч сонсохгүй хэмээн
андгайлав.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.
Сэтгэгдэл