Ирландын холимог тулаанч Конор МакГрегор ОХУ-ын нийслэлд букмекерийн Parimatch компанийн урилгаар айлчиллаа.
Москвад түүнийг олон тооны фэнүүд нь баярлан угтаж, замын хөдөлгөөнийг зогсоосон байна.
Хэвлэлийн хуралд Конор хоёр цаг хоцорч очсон ч хүлээсэн сэтгүүлчдийг гомдоосонгүй. В.Путинд виски бэлэглэснээ ярьж, ОХУ-ыг магтан, Хабибийг сэтгэлээ ханатал доромжиллоо.
Харин дагестанчуудыг бүгдийг нь хулчгар, аймхай гэж нэрлэсэн нь уулынханд таалагдсангүй.
Москвагийн төвд Конорын байрлаж байгаа "Ритц-Карлтон” зочид буудалд дагестанчууд түүнээс тайлбар шаардахаар цуглаад байна.
Сэтгэгдэл