Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосыг “хуцдаг нохой” хэмээн буруутгажээ


 

Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосыг “хуцдаг нохой” хэмээн буруутгажээ

 

БНАСАУ энэ долоо хоногийн даваа гарагт он гарснаас хойш анх удаа баллистик пуужингийн туршилт хийж буйгаа шууд дамжуулсан билээ. Гэвч энэ үйлдлийг нь Өмнөд Солонгосын талаас зэмлэн буруутгаж, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны бага охин дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын шүүмжлэлийг "хэн нэгнийг айлган сүрдүүлэх гэж хуцдаг нохойтой адил үйлдэл гаргалаа” хэмээн шүүмжлэн буруутгажээ. Удирдагч Ким Чен Ирийн хамгийн бага хүүхэд, энэ жил 31 настай залуу бүсгүй анх удаа албан ёсны байр сууриа илэрхийллээ хэмээн барууны эх сурвалжуудад онцолсон байна

.

Тус мэдэгдэлд Өмнөд Солонгосоос шүүмжлэн буруутгаж байгааг үл тоож Умард Солонгос улс армийн цэргийн сургуулилалт, туршилтуудаа үргэлжлүүлэх болно хэмээн дурджээ. Залуу бүсгүй ахынхаа хамгийн ойрын зөвлөхөөр удаан хугацаанд ажилласан ба гэрэл зурган дээр ихэнхдээ яг хажууд нь зогсож харагддаг байна. 2018 онд БНСУ-д болсон өвлийн Олимпийн наадамд Өмнөд дэх төлөөлөгчийн үүргийг амжилттай гүйцэтгэжээ. Энэ хугацаанд Ким Ё Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хэд хэдэн удаа уулзсан байна.

Тэрээр нэгдүгээр сард Хөдөлмөрчдийн намын төв хорооны нэгдүгээр дэд даргаар томилогдсон бөгөөд анх удаа улс төрийн байр сууриа ил тодоор албан ёсоор илэрхийлсэн нь улс төрийн тавцанд эзлэх байр суурийг нь тодотгон харуулж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.