Венесуэлийн
умард нутгийн Сукре мужийн Кумана хотод сүүлийн хэдэн хоног хүнс ачсан
машин ирээгүйд бухимдсан иргэд мягмар гарагт үймээн дэгдээлээ гэж El
Universal солнины электрон хувилбарт мэдээлсэн байна.
Үймээн дэгдээгчид гудамж замыг хааж, хэд хэдэн дэлгүүрийг дээрэмдэх үеэр хоёр хүн амь алдаж, өөр 25 хүн шархадсан гэж нутгийн парламентын депутат Милагрос Пас мэдэгджээ.
Дептатын хэлдснээр бол үймээн гаргагчид 69-78 дэлгүүр, худалдааны цэгийг дээрэмдэж сүйтгэсэн гэнэ.
Хүмүүсийг тайван байж хууль бус үйлдэл хийхгүй байхыг эрх баригчид хүмүүст анхааруулж, үймээнийг зохицуулахаар цагдаагийн болон Үндэсний болвиарын гвардийнхныг илгээжээ.
Хүнсний хомсдлоос болоод тус оронд сүүлийн хэдэн сард байн байн ийм үймээн гарч Засгийн газраас хямралаас гарах арга зам хайж, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэхийг шаардаж зарим үед цагдаагийнхантай мөргөлддөг болоод байгаа юм.
Ерөнхийлөгч Николас Мадурагийн улс төрийн хяналтад байдаг гэдэг Венесуэлийн Үндэсний ассамблей энэ оны хоёрдугаар сард улс орон даяар хүнсний онцгой байдал зарласан юм. Депутатуудын үзэж байгаагаар бол Засгийн газрын хангалтгүй ажиллагааны үрээр улс орон нь "хүмүүнлэгийн хямрал”, хүнсний аюулгүй байдлын ухралт”-д хүрээд байгаа юм байна.

Эх сурвалж: www.assa.mn
Сэтгэгдэл