Хотын дарга захирамжаа цуцалж, баар цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо


Нийслэлийн онцгой комисс хуралдаж архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Хуралдаанаар баар цэнгээний газрын үйл ажиллагааг 5 сарын 31 хүртэл хаах шийдвэр гаргалаа.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  "ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караокег нээсэн. Гэвч тэдгээр ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй. Иймд баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хаах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.