Өнгөрсөн дөрвөн жилд ”Шинэчлэлийн багийнхан” бүтээн байгуулалтын асар их ажил хийсэн.
Эрчим хүч, зам харилцаагаа бүрэн шийдсэн. Ирэх дөрвөн жилд ”Шинэчлэлийн баг” маань "шийдлийн баг” болж өрх, гэрийн орлогыг дээшлүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, хүүхэд залуусын боловсрол эрүүл мэндэд анхаарч ажиллах зэрэг шат дараатай төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа Баянгол дүүргийн шийдлийн багийнхан зургаа дугаар хорооны иргэдэд танилцууллаа. Амжилтаа ахиулах Шийдлийн багийнхан долоодугаар хорооны иргэдтэй уулзлаа Монгол Улсдаа зургаан рекордыг шинэчлэн тогтоосон, олон арван олон улсын тэмцээний аваргууд төрүүлсэн Усан спорт сургалтын төв Баянгол дүүргийн долдугаар хороонд ашиглалтад орсон. Улсын сургуулиуд дотроо чанарын үзүүлэлтээрээ нэгдүгээрт жагсдаг 93 дугаар сургуулийн Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор мөн л долоодугаар хороонд баригдсан. Энэ бүхнийг иргэдийнхээ хүсэлтэд тулгуурлан "Шинэчлэлийн багийн”-хан хийж хэрэгжүүлсэн юм. Энэ хороонд авто зам, инженерийн шугам сүлжээний олон шинэ бүтээн байгуулалт өрнөсөн нь Баянгол дүүргийн "Шинэчлэлийн баг” УИХ, НИТХ, Дүүрэг бүх шатанд багаараа ажиллаж чадсаны үр дүн юм. "Шинэчлэлийн баг” энэ удаа "Шийдлийн баг” болон 2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулахаар өнөөдөр Баянгол дүүргийн долоодугаар хорооны иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Өрх бүр баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгож, орлогыг нэмэгдүүлэх” хөтөлбөр боловсруулснаа онцолсон бол УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хүүхэд бүрт эх хэл, уламжлал соёлоо дээдэлсэн, оронч сэтгэлгээ төлөвшүүлэх "Зөв монгол хүүхэд” хөтөлбөрөө энэ үеэр тайлбарласан юм. УИХ-ын 68 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дэмбэрэлийн Оросоо Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Эрдэм боловсролтой Монгол хүн”, "Монгол залуу хүн” хөтөлбөрийг танилцууллаа. ( УИХ-ын 68 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Оросоогийн сонгуулийн сурталчилгааны штабт бэлтгэв )
Сэтгэгдэл