Японоос олгосон 9.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж оффшор дансанд орчих вий дээ


Монгол, Япон Улсууд сүүлийн жилүүдэд ихэд нөхөрлөх болсон. Үүний үр шимийг хоёр улс хоёулаа хүртэж байна. Монгол Улс Япон Улсыг Хойд Солонгостой холбох гүүр нь болж, Япон-Хойд Солонгосын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байгаад Токиогийн зүгээс ихэд сайшааж байгаа. Тэгвэл Японы Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 555 сая иен /9.9 тэрбум төгрөг/-ий буцалтгүй тусламж үзүүлжээ. Энэхүү мөнгийг Монгол Улсыг Төрийн албан хаагчдаа сургахад зориулан хандивласан байна. Харин төсөл, хөтөлбөр нэрийн дор мөнгө шамшигдуулдаг байдлаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор бичигддэг Монгол Улс энэхүү мөнгийг зориулагдсан зүйлд нь бүрэн бүтэн зарцуулна гэдэг юу л бол.

Цэвэр агаар, төмөр зам гээд толгой эргэм төсөвтэй ч хаалганы бариул дээр "цэвэр агаарыг "ТАТ”, "бохир агаарыг "ТҮЛХ” хэмээх халтардаж урагдсан цаас, овоолсон шорооноос өөр энэ гээд бариад авчих үр дүнгүй, тив дамнан шуугьсан, онц их хэмжээгээр мөнгө угаасан төсөл, хөтөлбөрүүд өдгөө ч амнаас ам дамжин яригдсаар байдаг. Хамгийн гол нь, С.Баярцогтын оффшор дансны хэрэгтэй холбогдуулан олон улсын сэтгүүлчид Монгол Улсад хандивласан гадаад улс орнуудын мөнгөн тусламжууд хэрэгтэй зүйлдээ зарцуулагдалгүй хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн халаасанд, оффшорт ордог тухай ам нээж байсан юм. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг. Тэр тусмаа Японоос өгсөн мөнгө хамгийн үр ашиггүй зарцуулагдаж, өм цөм алга болж, яасан нь мэдэгдэхгүй байж байгаад дуусдаг билээ.

 
Нинж



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.