Ерөнхийлөгч БНСУ-аас бас л мөнгө гуйгаад иржээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлаад ирсэн билээ. Тэрбээр Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар Өмнөд Солонгос Улсад анх удаа айлчилсан нь энэ бөгөөд үүнээс өмнө 2009 онд Ерөнхийлөгч болохоосоо өмнө Өмнөд Солонгост зочилж байсан юм. Тухайн үед Өмнөд Солонгосоос сонгуулийн мөнгө гуйгаад ирсэн гэгддэг тэрбээр энэ удаад ч мөн мөнгө гуйгаад иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл хотноо Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ-тэй уулзсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын гуйсан 300 сая ам.долларын зээлийг сэргээд иржээ.

2011 онд тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын нэрийн өмнөөс Өмнөд Солонгос Улсаас 300 сая ам.доллар гуйсан. Манай талаас зээлсэн мөнгөө юунд зарцуулж, хэрхэн буцаан төлөхөө Өмнөд Солонгосын Засгийн газарт танилцуулж байж 300 сая ам.доллараа авах боломжтой байсан ба энэ нөхцлөө танилцуулахгүй байсаар 2015 онд зээлийн хугацаа дуусч, 300 сая ам.долларын урьдчилсан тохироо хүчингүй болоод байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Солонгос Улсад айлчлах үеэрээ энэ 300 сая ам.долларын зээлийг сэргээж, авахаар болов. Ингэж С.Баярцогтын санаачилсан зээлийг сэргээсэн нь түүнийг дэмжсэн үйлдэл гэлтэй. Энэ бол гадаадад болсон үйл үйлдэл. Харин дотоодод "С.Баярцогтоо, чи нэр дэвшихгүй шалгуул” хэмээн хэлэх нь түүнийг дэмжихгүй байгаа үйлдэл гэлтэй.

За ямартай ч, дэмжих, дэмжихгүйдээ гол нь биш ч Дарханд үг хэлснийхээ маргааш нь шахуу гадагшаа явангуутаа үг үйлдэл нь ингэж өөрчлөгдөв. Тэгвэл Өмнөд Солонгос Улсаас зээлэх 300 сая ам.доллараа юунд зарцуулахаа эрх баригчид бодож олж 10 аймагт дулааны цахилгаан станц барина гэв. Үүнээс гадна Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны найрсаг харилцаа болон Монгол Улсын Төрийн тэргүүн хэмээх албан тушаалыг хүндэлж ганц удаа ирээд юм гуйж байхад нь яаж хоосон буцаахав гээд 300 сая ам.долларын зээлээс гадна 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор болжээ.

Тэрбээр Монгол Улсад АСЕМ-даа зориулаарай хэмээн 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэлсэн байна. Ерөнхийлөгч гаднын орноос ингэж мөнгө гуйсан нь анхных биш, айлчилсан улс орон болгондоо "ширэн нүүрлэдэг” боллоо. Манайд нэг муухай жишиг тогтох нь. Засгийн газар нь Төрийн тэргүүнээ гаднын оронд явуулж мөнгө гуйлгаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын нэр хүнд, нүүр царай, бэлэг тэмдэг, Монголын ард түмний төлөөлөл билээ. Тиймээс "ширэн нүүрлэж, амаа бузарлах” ажилд заавал Ерөнхийлөгчийг оролцуулж, Монголын нэр нүүрийг баралгүйгээр Засгийн газар, Сангийн сайд нь өөрсдөө гардаад хийчихдэг баймаар. Засгийн газар нь чадамжгүй, ичих булчирхайтай, "мөнгө гуйх гэхээр дүлэгнэдэг, нүүр нь улайдаг байж болно”. Харин Ерөнхийлөгчөө нохойд зуулгадаг мод шиг урдаа барих ёсгүй. Эсвэл олж ирсэн мөнгөний тэдэн хувийг ав гээд араас нь "сумлаад” байна уу, мэдэхгүй юм.

Юутай ч, Монгол Улс "Чингис бонд”, "Самурай бонд”, "Дим Сам бонд”, "Хөгжлийн банкны бонд”, "Мазаалай бонд”-оос гадна Засгийн газрын шугамаар ОХУ, Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос гээд авч болох бүх улс орнуудаас зээл, тусламж авч байна. Заримаас нь хоёр, заримаас нь нэг удаа авч, Энэтхэг, Өмнөд Солонгосоос одоо авах гэж байна. Хамгийн бага нь л Өмнөд Солонгосоос авах 300 сая ам.доллар байна. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Муу амлаж байгаа юм биш АСЕМ-д зориулагдсан 2 сая ам.доллар албан тушаалтнуудын халаасанд орно. Үүнийг Пак Гын Хэ ч мэдэж байгаа. Тиймдээ ч АСЕМ нэрийн дор 2 сая ам.доллар бэлэглэж буйгаа ухаарч байгаа. Монгол Улсад өгсөн энэ мэт гаднын тусламж албан тушаалтнуудын нууц данс, оффшор дансанд ордгийг С.Баярцогтоор жишээ аван Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээллэсэн. Тэгэхээр Монгол Улсад өгч буй буцалтгүй тусламжаа гаднын орнууд бэлэг гэж бодохоос ч яах билээ. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
zochin | 2016/06/03 14:30
ene teneg odoo boliosoi. muu MYNchin. hogiin novsh. dalduur hutguur hiigch . ner nuuree aldsan luivarchin. guilgachin. avchirsan mongoo ooroo tolooroi . oroo hun nimgeldeg baital ulam or nemeed baidag ni yamar uchir ve

zochin | 2016/06/03 14:41
bitgii solior. ene hun dahin eronhiilogch bolohgui ee . buu gorid . eh ornoo yaduuruulahaas oor yu hiisen hun be . bitgii soliorod bgarai

zochin | 2016/06/03 14:38
urvagch yum uu , haashaa yum. gazar gazar ingeed l yavdag hereg uu. gadaadin humuusin gar hol bolood yavah yum . arai eh oron , gazar nutgaa baritsaand taviaad irsen bish biz . humuus min