“Чингис бонд”-оос давсан хөрөнгийг дахин зээлсэн үү


“Чингис бонд”-оос давсан хөрөнгийг дахин зээлсэн үү Олон улсын үнэлгээний "Moody s” агентлаг энэ сард гаргасан мэдээлэлдээ манай улсын зээлжих зэрэглэл сөрөг хэвээр байгааг дурдсан байна. Мөн улсын болон бусад өр нэмэгдсэн, гадаад валютын албан нөөц буурч 1.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг тэмдэглэжээ. Албан мэдээллээс харвал энэ оны гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ нэрлэсэн үнээр ДНБ-ий 47 хувьтай тэнцэж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан энэ оны өрийн босго болох 58.3 хувьд хүрэхэд 11.3 хувь дутуу гэсэн үг. Тэгэхээр маш товчхондоо манай улсын Засгийн газар хойшид 2.6 тэрбум төгрөгийн өр нэмж тавих эрх зүйн орчин байгаа юм.

        Өөрөөр хэлбэл, энэ он- доо багтааж 1.3-1.4 тэр- бум ам.долларын зээл ава- хад хууль зөрчихгүй байх нөхцөлийг эртнээс бүр- дүүлжээ. Гэвч "Эрдэнэс Та- вантолгой”-н "Чалко”-д төлөх 350 сая ам.долларын өрийн үлдэгдэл, Засгийн газраас "Рио Тинто”-д төлөх өр, төрийн өмчит компаниудын өр, зээл Засгийн газрын өрийн дүнд ороогүй гэдгийг ан- хаарах нь зүйтэй болов уу. Угаас эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарт манай Засгийн газрын өрийн ихэнх хувь нь ногддог тул энэ байдлыг хуулийн зохицуулалтаар "аргалж” дөнгөсөн байдаг. 

        Тэгвэл албан бус эх сур- валжийн зүгээс манай улсын Төв банк өмнөд хөршөөс "Чингис бонд”-ын хөрөнгөөс давсан буюу ойролцоогоор 1.9 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг своп хэлцэл нэрийн дор жилийн 4.5-5 орчим хувийн хүүтэй зээлсэн болохыг дуулгав. Гэвч энэ талаар УИХ-д мэдээлээгүй нь тун сонин. Ямартай ч энэ талаар албаны эх сурвалж үгүйсгэсэн мэдээлэл өгч байгаа юм. Бүдэг байгаа энэ мэдээллийн хажуугаар БНХАУ-аас нэг тэрбум ам.долларыг 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй зээлэ- хээр болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Учир нь Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь ДНБ-ий 200 хувиас дав- сан үзүүлэлт аж. Бүр нарийвчилбал нэг хүнд ног- дох өрийн хэмжээ 6300 ам.доллар буюу 12 орчим сая төгрөгт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр нь таван тэрбум гэсэн албан дүн бий. Энэ баримтаар авч үзвэл үлдсэн 16 тэрбум ам.доллар хувийн хэвшлийн өр болж байна. Гэвч эдийн засагчид Засгийн газрын өрийн талаар өөр тоо хэлдэг. Тухайлбал "Өргүй Монгол” төрийн бус байгууллагын эдийн засагчид таван тэр- бумаас давсан гэж үздэг бол эдийн засагч Х.Батсуурь "6.5 тэрбум ам.долларын гадаад өртэй гэсэн албан бус мэдээлэл бий” хэмээсэн. Цөөн үгээр хэлбэл Засгийн газрын дотоод өр яг хэд байгаа нь одоо хүртэл тодорхой бус... Хэдий ийм ч маргах зүйлгүй үнэн гэвэл эрх баригчид Монгол Улсыг асар богино хугацаанд өрийн дарамтанд оруулсан болохыг олон улсын судал- гааны байгууллагуудын дүгнэлтээс харж болохоор байгаа юм. Эрх баригч хүчин сүүлийн 3.5 жилийн дотор улсын нийт гадаад өрийг 2.2 дахин буюу 9.6 тэрбум ам.доллараас 21.7 тэрбум болгон өсгөжээ. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас дүгнэхэд 2016 онд ДНБ-ий өсөлт саарч, төлөвлөж буй өсөлтөд хүрэхгүй байх магадлал бий. Энэ байдлаас үзэхэд ДНБ- тэй харьцуулан гаргадаг өрийн босгын дотор багтах зээлийн орон зай улам хумигдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гар хүрэхгүй бол ирэх жилээс зээл авах боломж үгүй болно. Цаашлаад 2017 онд "Дэлхийн эдийн засгийн биеийн байдал "сэргэхгүй байх дүр зурагтай. Манай улсын хувьд энэ он бүр ч хүнд тусах нь ойлгомжтой. Учир нь оны эхний улирлаас эхлээд бид их өрийн үндсэн төлбөрүүдийг хийж эхэлнэ. Үүнд хамгийн багадаа төсвийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хөрөнгө шаардлагатай байгааг ч эдийн засагчид тооцоолжээ. Энгийнээр авч үзэхэд гадаад өрийн үйлчилгээнд жилд дунджаар 10 хувь төлдөг. Тэгэхээр 20 тэрбум ам.долларт Засгийн газар, хувийн хэвшил нийлээд жилд зөвхөн гадаад өрийн үйлчилгээнд хоёр тэрбум ам.доллар төлж таарах нь. Үүний зэрэгцээ зээлийн үндсэн төлбөрт жилд мөн л хоёр тэрбум орчим ам.доллар төлөх тооцоо гарч байна. 2017 онд Хөгжлийн банкны өрийг төлж эхэлнэ. Дараа жил нь "Чингис бонд”-ын эхний ээлжийн 500 сая ам.долларыг төлөх хуваарьтай. Харин 2020 он гэхэд үлдсэн нэг тэрбум ам.долларыг нь төлж дуусгах юм. Үүнээс зөвхөн "Чингис бонд”-ын хүүнд ойролцоогоор 630 сая ам.доллар төлөх тооцоо гарч байна. Мэдээж, үүн дээр үндсэн төлбөрт 1.5 тэр- бум ам.доллараа төлөх нь гарцаагүй. Тийм л учраас гадна дотны байгууллага болоод манай эдийн засагчид "2017-2020 он хүртэл эдгээр өрийг төлөөд явахад хүндрэл үүсч болзошгүй” гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа юм. Засгийн газрын өрийн босгыг эрх зүйн үүднээс бус бодит байдлаас дүгнэхэд сэрэмжлүүлсэн төвшнөөс аль хэдийн давсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэсэн хэдий ч өмнөд хөршөөс эхлээд Азийн хөгжлийн банк, "Рио Тинто” гэх мэтээр зээлийн олон эх үүсвэр манай улсын өмнө бэлэн байна. 

        Харин манай улсын зээлжих зэрэглэл B2 буюу найдваргүй зээлдэгчийн тоонд орсон байгаа тул зээлийн хүү өндөр, арван хувиас дээш байх магадлал нэгэнт үүслээ. Тиймээс нэмж зээл авах нь эдийн засгийн хүнд хэцүү цаг үед улс орны амьдрал эргэн сэргэх боломжийг хааж байгаа хэлбэр болох нь ойлгомжтой байна.

 

Д.Булган

unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.