Жон Ленноны алуурчин Йоко Оногоос анх удаа уучлал гуйжээ


 

Жон Ленноны алуурчин Йоко Оногоос анх удаа уучлал гуйжээ

 

Их Британийн домогт "The Beatles” хамтлагийн гишүүн Жон Ленноны 1980 онд буудаж, амь насыг нь хөнөөсөн Марк Чэпмэн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 40 жилд анх удаа Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оногоос уучлал гуйжээ.

Марк Чэпмен алдаршихын тулд мөн домогт хөгжимчний нэр алдар, санхүүгийн амжилтад атаархаж, хорссон тул түүнийг хөнөөсөн гэж АНУ-ын Нью Йорк мужийн Засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх газарт үг хэлэхдээ мэдэгджээ.

1980 онд Чэпмэн Ленноны нуруу руу таван удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн. Алуурчин хэргийг газраас зугтаагүй бөгөөд Жером Сэлинжерийн "The Catcher in the Rye” ном уншин зогсож байхад нь цагдаа нар түүнийг баривчилжээ. Шүүх түүнд 20 жилийн дараа хугацаанаас өмнө суллагдах хүсэлт гаргах эрхтэйгээр бүх насаар нь хорих ял оноож байв. 2020 оны наймдугаар сард АНУ-ын Нью Йорк мужийн Засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх газар түүний хүсэлтэд 11 дэх удаа татгалзсан хариу өгсөн билээ.

Жон Ленноныг чандарлаж, чандрыг нь Нью Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд цацаж байжээ.

https://zindaa.mn/3e7t

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.