Билл Гейтс: Хүн төрөлхтөн 20 жилийн дараа цар тахалтай нүүр тулна


 

Билл Гейтс: Хүн төрөлхтөн 20 жилийн дараа цар тахалтай нүүр тулна

 

Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс жүжигчин Рашида Жонсын хамт подкаст хийх үеэрээ ийм таамаг дэвшүүлжээ.

"Дараагийн цар тахал, хэрэв бид азтай бол 20 жилийн дараа тохиолдох болно. Гэсэн хэдий ч энэ тахал гурван жил үргэлжлэх магадлалтай" гэж Гейтс ярьжээ. Тэрбумтан эхнэр Мелиндагийн хамт коронавирусийн халдвартай тэмцэхэд олон зуун сая доллар хандивласан буяны санг удирддаг. Бизнес эрхлэгчийн үүднээс авч үзвэл дэлхий нийтээрээ коронавирусийн халдвараас илүү хөнөөлтэй дараагийн аюулт өвчний дэгдэлтэд бэлэн байх ёстой гэнэ.

"Улс орнууд Өмнөд Солонгос, Австрали шиг ажиллах хэрэгтэй. Тэд иргэдээ оношлох, хорио цээрийн дэглэмийг нэвтрүүлэхдээ шуурхай байдлыг харуулсан. Гэхдээ цаашид бидний халдвартай өвчинтэй тэмцэх туршлага одоогийнхоос хамаагүй дээрдэх болно. Мөн бид хоёр дахь удаагаа тэнэг биш болно" гэж тэр хэллээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр баасан гарагт АНУ-д коронавируст халдварын 195,542 тохиолдол батлагдсан байна. Энэ нь гуравдугаар сард тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 

http://eagle.mn/r/79232

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.