Сонгуулийн
ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг
өнөөдөр 12.00 цагийн байдлаар нэгтгэн хэвлэлийнхэнд мэдээлсэн бол удаах
мэдээллийг 18.00 цагт хийхээр төлөвлөөд байна. Мөн Цагдаагийн ерөнхий
газар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг шилжин ажиллаж байгаа
бөгөөд санал хураах байруудад хамгаалалтанд гарсан байгаа юм. Улмаар
иргэдээс ирсэн гомдол мэдээллийн газар нь авч шуурхай шийдвэрлэж байгаа
аж. Харин цагдаагийн алба хаагчдын шалгалт, гомдол мэдээллийн дагуу
явуулж байгаа ажлыг улстөржүүлэхгүй байхаас иргэдээсээ хүсч мэдэгдэл
гаргажээ.
Сэтгэгдэл