БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ: "2021 онд Монголоос ажиллах хүч авах квотод онцын өөрчлөлт орохгүй, ковид-19 хумигдвал бид илгээгч 16 улсаас ажилчин оруулж ирнэ" гэжээ.
Энэ сарын 8-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн байранд БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ албаны бусад хүмүүсийн хамт зочилжээ. Тэрээр тус төвийн дарга Д.Баярмандах болон төвийн мэргэжилтнүүдтэй цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар ярилцаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр Ким Сон Жэ даргаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар хүлээж байгаа иргэдэд бодит мэдээллийг хүргэх зорилгоор ярилцлага авчээ.
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Сэтгэгдэл