Хүчтэй салхи, шуурганы улмаас эрчим хүчний доголдолд орсон баруун бүсийг цахилгаан эрчим хүчинд холбож дуусжээ.
Тодруулбал, "Баруун бүсийг цахилгаан эрчим хүчинд холбож дууслаа. 2021 оны гуравдугаар сарын 15-ны 22:40 цагт аваарийг бүрэн устгаж дуусаад, ОХУ-аас хүчдэл авах хүсэлт өгсөн бөгөөд гуравдугаар сарын 16-ны 00:55 цагт ОХУ-аас хүчдэл ирсэн. Гуравдугаар сарын 16-ны 01:11 цагт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангасан" хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан билээ.
Эрчим хүчний яам
Сэтгэгдэл