Өнгөрөгч гурван хоногт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2, нийслэлд 1 хүний амь хохирчээ.
2021 оны 04 дүгээр сарын 09,10,11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 671 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 465 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр-1 /Жолооч/
- Автомашин онхолдох хэлбэрээр-1 /Зорчигч/
- Явган зорчигч мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –7
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Мотоцикл онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
2021.04.09-ны өдрийн 18:00 цагийн орчим Дундовь аймгийн Өндөршил сум "Эргэн шанд” гэх газарт сумын төвөөс 40 км, шороон замд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.04.10-ны өдрийн 13:00 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай баг "Улаан үзүүр” гэх газар сумын төвөөс 13 км, асфальтан замд хувийн эзэмшлийн Hyundai-Porter маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
2021.04.10-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эх, Жамсран уулын хойд замд Д жолоочтой Hyundai-Porter маркийн автомашин, явган зорчигчийг мөргөж, амь насын хохироосон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 108, Орон нутагт 43 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл