“Алтайн Харгиа” ХХК тус компани насанд хүрээгүй хүүхдийг химийн бодистой арьс ширний үйлдвэрт ажилуулжээ


 

“Алтайн Харгиа” ХХК тус компани насанд хүрээгүй хүүхдийг химийн бодистой арьс ширний үйлдвэрт ажилуулжээ

 

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах "Алтайн Харгиа” ХХК тус компани насанд хүрээгүй хүүхдийг химийн бодистой арьс ширний үйлдвэрт ажилуулсан байна.

Тодруулбал "Алтайн Харгиа” ХХК нийт насанд хүрээгүй 14 хүүхдийг тус арьс ширний үйлдвэрт ажилуулсан зөрчилийн дагуу манай сурвалжлах баг 4 сарын 7-ны өдөр тус комдани дээр очиж тодруулга авсан юм.

"Алтайн Харгиа” ХХК ажилчин: "Ажилласан байсан үнэн, манайх хүмүүсээ хувиарлаад тус тусад нь ажлыг нь хуваагаад өгдөг. Ажиллаж байгаа хүмүүс гэр бүлээрээ ажиллах тохиолдол байдаг ба аав, ах, ээжийгээ дагаад ирсэн хүмүүс байдаг. Манайд нэг хүн өдөр ойролцоогоор 40,000 төгрөгөөс 200,000 төгрөг хүртэл олдог мөнгөө их олох гэсэн хүмүүс гэр бүлээрээ ирсэн ба тэдгээр хүмүүсийг бид тухайн үед мэдэхгүй ажилуулсан. Манай өөрсдийн ажилчид дунд насанд хүрээгүй хүн байхгүй ба манай ажилчид өөрсдөө мөнгөө илүү олох үүднээс гэр бүлийн гишүүдээ дуудаж авчирдаг тухайн хүүхдүүд өөрсдөө насанд хүрсэн гэж насаа худлаа хэлсэн гэлээ.

Тухайн ажилласан хүүхдүүд нийт 13-15 насны насанд хүрээгүй нийт 14 хүүхэд ажилласан гэдэг үнэн гэдгийг тус компаний ажилтан хэлэв. Хот дотор химийн бодистой арьс ширний үйлдвэр ажиллахыг хориглосон байдаг. "Алтайн Харгиа” ХХК дотогшоо орж үйл ажиллагаатай танилцаж орох гэсэн боловч дотогшоо оруулсангүй.

 

Тус ХХК-д өмнө  мэргэжлийн хяналтын шалгалт хийгдэж байсан ба арьс шир боловсруулснаас гарсан хаягдлаа их хэмжээгээр овоолон гудамж болон өөрийн хашаанд ил задгай хаяж, орчныг бохирдуулсан зөрчил илэрсэн нь Монгол Улсын "Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн  9.2.8 дахь /хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях;/ заалтыг зөрчиж  576.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, өөрийн үүсгэж, ил задгай хаясан хог хаягдлуудыг зориулалтын цэгт зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн хаяж, талбайг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх талаар улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн боловч албан шаардлагаар өгсөн үүргийг биелүүлээгүй, гүйцэтгэлийг заасан хугацаанд ирүүлээгүй тул хариуцлага тооцож 768.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллаж байжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.