Ч.Номин сайдаа, ХАРАЛГАН ШИЙДВЭРЭЭ эргэж харна уу


 

Ч.Номин сайдаа, ХАРАЛГАН ШИЙДВЭРЭЭ эргэж харна уу

 

Соёлын сайд Ч.Номин Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан 10 тэрбум төгрөг цацахаар гарын үсэг зурсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Зөвхөн шүүмжлэл дагуулаад ч өнгөрсөнгүй. Тэрбээр 100 саяар дуу бүтээх юм гэнэ. Тэгсэн хэрнээ 21 аймагт нүүдлийн цирк байгуулахад 210 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Тэгэхлээр нэг аймагт ердөө аравхан сая төгрөг төсөвлөж нүүдлийн цирк байгуулна гэсэн үг. Дуу бүтээхэд 100 саяар нь цацах хэдий ч 80 жилийн түүхт циркийн урлагийг Ч.Номин сайд дорд үзлээ.

Монгол циркчид ажлын байр, нөхцөл муугаас эхнээсээ гадаадын улс орнуудыг зорьж, бараг уран бүтээлчгүй болоход ойрхон байхад Ч.Номин сайд энэ урлагийг хөгжүүлэхэд мөнгө харамлаж байгаа нь түүний мэдлэг боловсролыг, СОЁЛЫН САЙДЫН АЛБАН ТУШААЛД ТЭНЦЭХГҮЙ гэдгийг нь хэлээд өгч байгаа юм.

Монгол циркийн урлагийн цаашдын хөгжилд хамгийн гол үүрэг гүйцэтгэж, түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуучуудад таниулах, энэ урлагт дуртай болгоход чиглүүлж, ажиллах ёстой байтал олон жилийн түүхтэй, дэлхийд ур чадвараараа гайхагдсан циркийн урлагийг алагчлав.

Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой өнгөрсөн онд тохиож байв. Монгол циркчид ч бор зүрхээрээ яваа ч дэлхийд гайхагдаж, шагшигдсаар л байгаа. Гэтэл Соёлын сайд тэдний толгой дээгүүр харж байгаа бололтой.

Ч.Номин сайдаа, олны хэлдгээр Соёлын сайдын суудлыг худалдаад авчхаагүй л юм бол СОЁЛЫН САЛБАРЫН АЯ ДАНГ тааруулж ажиллахыг урлагт элэгтэй ард иргэд, насаараа урлагт ажиллаж, амь амьдралаа зориулж яваа ахмадууд танаас хүсэж байна. 

Тиймээс харалган шийдвэрээ эргэж харахыг анхааруулъя.

Эх сурвалж: Erennews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.