Ирэх хичээлийн жилд бага ангийн сурагчид "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдана


Бага ангийн сурагчдад зориулсан ”Үдийн цай” хөтөлбөр ”Үдийн хоол” болно 

Боловсрол шинжлэх ухааны яамны сурагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсээс цахим сургалт зохион байгуулав.

 

Сургалтад аймаг, нийслэлийн боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч, нярав зэрэг 5,500 гаруй хүн хамрагдсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдсан. Энэ намар бага ангийн сурагчдад үдийн хоол өгч эхэлнэ. Цаашид дунд, ахлах ангийнхан ч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж эхлэх аж.

 

Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд:

 

  • Нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх,
  • Хоолзүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх,
  • Хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх,
  • зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах,
  • Хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгаа юм.

Сургалтын үеэр:

  • Сургууль цэцэрлэгийн хоолны газрын зохион байгуулалтын,
  • Онцлог, тавигдах шаардлага,
  • Хоолны технологийн карт боловсруулах,
  • Илчлэг тооцох аргачлал,
  • Хүнсний түүхий эдийн анхан шатны боловсруулалт,
  • Хүнсний харшил, тусгай хэрэгцээт хүүхдийн хоол хүнс,
  • Тогооч мэргэжлийн түвшин ба үнэлгээний зарчим зэрэг илтгэл тавьж мэдээлэл өглөө.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.