Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. Энэ удаад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна.
Нэр дэвшигчдийн тухайд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр өглөө 07:40 цагт Баянзүрх дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгсөн гэх мэдээлэл байна. Түүнийг коронавирус туссан гэх таамаглал байсан ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигчийнхээ халдвар аваагүйг батлах шинжилгээний хариуг нийтэд мэдээлсэн билээ. Иймд тэрбээр халдвар хамгааллын дэглэм сахиж, хэвлэлүүдийг байлцуулахгүйгээр саналаа өгөхийг илүүд үзсэн бололтой.
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 12:00 цагт БГД-ийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгөх аж. Харин Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат өчигдөр ХӨСҮТ-д зөөврийн хайрцгаар саналаа өгсөн билээ.
Сэтгэгдэл