Коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан охиныг
эмчлэгч эмч нь хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ
аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч 31 настай Б коронавирусийн
халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 14 настай охиныг хүчиндэхийг
завдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга
Б.Баатархүүгээс тодруулахад "Ийм зүйл болсон нь үнэн. Энэ хэргийн
гомдол өчигдөр цагдаагийн байгууллагад ирж, хэргийг шалгаж байна"
гэлээ.
Сэтгэгдэл