Замын-Үүдийн Засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй 6 хүнийг АТГ-аас шалгаж эхэлжээ


Замын-Үүдийн Засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй 6 хүнийг АТГ-аас шалгаж эхэлжээ

 

Замын-Үүдийн боомтод том оврын 3000-3500 автомашинтай тэнцэх хэмжээний ачаа, барааны бөөгнөрөл үүссэн нь төрийн байгууллагын дарга нарын авлигын сүлжээ бий болсонтой холбоотой гэсэн гомдол мэдээллүүд АТГ-т иржээ.

Тиймээс өнөөдөр АТГ, ТЕГ, Эрүүгийн  цагдаагийн газар хамтран тус сумын онцгой комисс, авто тээврийн газрын дарга, Засаг дарга, түүний орлогчтой холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлж, нийт зургаан хүнийг түр саатуулан шалгаж эхэлжээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод өнөөдөр ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахаар болсон юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.