Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг Тагнуулын ерөнхий газраас баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар "Зууны мэдээ" сонин мэдээлжээ. Улмаар түүний гэрт нэгжлэг хийж 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг тус мэдээлэлд онцолсон байна.
Түүнийг Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой авлигын асуудал байж болзошгүй маш ноцтой асуудлаар баривчилсан байж магадгүй байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлэл:
Энэ талаар ТЕГ-ын Хэвлэл мэдэээлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан бол Хууль зүй дотоод хэргийн яам "Ийм мэдээлэл ирээгүй байна" гэсэн хариултыг өгч байгаа юм. Харин ШШГЕГ Бригадын генерал С.Ганбатыг 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон нь үнэн болохыг мэдээллээ.
С.Ганбат нь өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлигаар Бригадын генерал цол хүртээд байсан юм.
С.Ганбатын ХОМ:
С.Ганбат нь ХОМ-тээ жилд 33 сая төгрөгийн орлоготой, зуслан, орон сууц, автограш тус бүр нэг ширхэг эзэмшдэг, хоёр автомашинтай, "Их эрчит Хурд” ХХК-д эзэмшлийн хувьтай, өр зээлгүй гэж мэдүүлжээ.
Сэтгэгдэл