Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баянбулаг, Гурвансайхан, Баруунсайхан, Хан-Уул, Цагаанбулаг багуудад долоодугаар сарын 18-ны өдрийн 12:00-19:50 цагийн хооронд усархаг аадар бороо /22 мм/ орсны улмаас 19 гэр, байшин, хашаа уруйн үерт автжээ.
Энэ тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар 18-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийхан мөн өдрийн 16:00 цагаас мөн сарын 19-ний өдрийн 03:00 хооронд 10 тонн уруйн үерийн усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 2 метр шуудуу татаж, 4 метр автозамыг сэтэлж үерийн усыг урсгах ажлуудыг хийсэн байна.
Сэтгэгдэл