Токио 2020: Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт шалгарч, Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ


 

Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар хоёрдугаар тойргийн барилдаанаа хийлээ.

Ц.Цогтбаатар эхийн тойргийн барилдаанаа Гвиней улсын жүдоч Мамаду Самба Бахтай хийж итгэл төгс ялалт байгуулснаар гуравдугаар тойрогт шалгарлаа. Тэрбээр дараагийн тойрогт Лукас Дайло болон Монока жүдоч Седрик Бесси нарын хэн ялсантай нь барилдана.

Сонирхуулахад, манай жүдоч шууд гуравдугаар тойрогт шалгарах байсан ч Гвиней улс тамирчдаа оролцуулахгүй гэдэг шийдвэрээ өөрчилснөөр ийнхүү хоёрдугаар тойргийн барилдаанаа манай жүдоч хийсэн билээ.

Харин жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт  Доржсүрэнгийн Сумъяа эхний тойрогтоо Словен жүдоч Кажатай барилдаж ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлээд байна.

 

Л.Баяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.