С.Эрдэнэ: Миний бие УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй


 С.Эрдэнэ: Ийм том зовлогыг даах араг яс МАН-д байгаа болов уу гэж намынхандаа хэлж

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. 

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн" гэж жиргэжээ.

Сануулахад УИХ-ын 18, 28 дугаар тойрогт  явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 10-нд болно.

Энэ удаагийн нөхөн сонгуульд дараах есөн нам, нэг эвслийн төлөөлөл оролцохоор Үндэсний аудитын газарт 

  • Монгол Ардын нам
  • Үнэн ба Зөв нам
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Зөв хүн электорат эвсэл
  • Ардчилсан нам
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  • Ард Түмний олонхийн засаглал нам
  • Иргэний зориг ногоон нам тус тус мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.