“БИ”-гээр өвчилсөн анчин


 

“БИ”-гээр өвчилсөн анчин

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэж "БИ”-гээр өвчилсөн нөхөр байна аа. Боломж л олдвол өөрийгөө өндөрт өргөж, магтаж явдаг түүнийг олон нийт Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг авсан гэдгээр нь илүү сайн таньдаг болсон.

Хэдэн сарын өмнө Дарханы замын ажлыг түргэтгэнэ гэж байсан Г.Дамдинням энэ удаа өөрөө дуусгачихсан мэт онгирч явна. Тэрбээр хэвлэлд "Энэ ажил бол одоо гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Намайг гишүүн болохоос хоёр жилийн өмнө эхэлсэн ч таг гацсан байсан. Одоо би гишүүн болоод нэг жил болж байна. Энэ хугацаанд араас нь хөөцөлдөөд, гацааг нь гаргаад, санаачлагатай ажиллаж байна. Үүнийгээ хүмүүст хэлэх ёстой юм шиг байна лээ.” гэж ярьжээ.

Уг нь энэ замын ажил Г.Дамдинням гишүүн юу ч гэж хэлсэн бай ердөө л цаг хугацааны урсгалаараа урагшилж буй. Хэрвээ үнэхээр Г.Дамдиннямын оролцоо тустай бол гацчихсан хэсгүүдээ л яаравчлуулах хэрэгтэй байгаа юм даа.

Erennews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.