"Улаанбаатар 2040" ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн санал авна


 Улаанбаатар хот 376 нас хүрлээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байжээ. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм. 2020 оны аравдугаар сараас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Улмаар төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаач 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм. Одоогоор яамд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Хот байгуулалтын тухай хууль, "Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нээс аравдугаар сарын 29-ний хооронд нэг сарын хугацаанд иргэд, олон нийтээс санал авах юм.  Иймд иргэд

  • https://www.ulaanbaatar2040.mn/ вэб хуудас,
  • https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt,

зэрэг хуудсаар болон харьяа хороогоороо дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой юм байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.