Улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5,000 ээж хүүхдийн мөнгө авч байна. Энэ нь өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсрол хангалттай хэмжээнд бус байгаагийн илрэл бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд төрүүлсэн нийт эхчүүдийн 8 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлтээс хүүхэдтэй болсон гэх судалгаа байдаг.
Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Гүнж” төвийн 2017 оны судалгаагаар насанд хүрээгүй эхчүүдийн 74 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байдаг аж.
Сануулахад өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2022 оны долдунаар сарын 1 хүртэл олгоно. Ингэхдээ бэлнээр авч болно. Хуримтлал бий болгож болно" гэсэн юм.
Сэтгэгдэл