Хүүхдийн эрх ба МАН



МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг та харж байна. Тэгвэл бодит байдалд:
 
1.Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор болов. Шинэ Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй нөхцлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг. Эхний ээлжинд нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгох юм.
 
Харин бусад өрхийн хүүхдэд бичилт хийх замаар эргэн нөхөж олгоно гэдгийг албаныхан мэдээлсэн. Ийнхүү 2019 он хүртэл хүүхдийн мөнгөний зохицуулалт хийх аж.
Харин өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, 7,8,9 сарын хүүхдийн мөнгө энэ сарын сүүлчээр хамт орох юм байна.
 
2. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон өөрчилсөн. Ингэснээр энэ үйлчилгээнд хамрагдаад байсан 10300 хүүхэд гэртээ буцаж, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөх болов.
 
3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн хугацааг хойшлуулав. Хүүхэд аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр оролцох нөхцлийг хууль зүйн үндэслэл, тогтолцооны хувьд бий болгох, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, уг үйлчилгээг мэргэжлийн төвшинд төрөөс гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн санаат иргэн, гэр бүлүүд үзүүлж болох шийдлээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан.
 
4.Амлалтууд таг чиг. МАН-ын амлалт: Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ. Тэд сонгуулийн өмнө "Хэрэв биднийг сонговол 0-2 насны хүүхэдтэй 91,700 ээж цалинтай болно” гэж байсан.
 
МАН-ын амлалт: Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. "Хэрвээ МАН-ыг сонговол Хорлоо тэтгэврээ бүрэн авдаг болно” гэсэн сурталчилгаа мөн ч их явсан даа.
 
МАН-ын амлалт:
 
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хувь, эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын Сонгуулийн төв штабаас тараасан "Дулмаа цалинтай ээж болно” гэсэн мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татаж, талархлыг хүлээсэн юм сан.
 
 
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.