Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог энэ долоо хоногт 450 болгоно


Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа 

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай хурал болж байна. 

 

Хурлаар хэлэлцэж буй асуудлын нэг нь сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх тухай юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 450 болгоно гэж Тавантолгой түлш компанийн төлөөлөл нийслэлийн Засаг даргад танилцуулжээ.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг Тавантолгой түлш болон Эрчим хүчний яам хариуцдаг. Харин нийслэлээс зөвхөн цэгүүдэд түгээлт хийх үүрэгтэй юм.

Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Энэ нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ хэмээн таван сар зогсоосонтой холбоотой" хэмээн мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.