Т.Тулга ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана


Т.Тулга ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана 

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Токио-2020” олимпийн тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж өчигдөр барилдсан бөгөөд Монголын багийн анхны медалийг эрэгтэйчүүдийн хүртсэн юм. 

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д "Хүч” спорт хороо, "Бүтэн бүрмэл” компанийн тамирчин, ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медалийн төлөө барилдана. Тэрээр хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр ялагдал хүлээсэн юм. 

Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын ялсантай өрсөлдөнө. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.