Харийнханд үйлчилсэн Д.Өнөрболорын ЖҮЖИГ


Харийнханд үйлчилсэн Д.Өнөрболорын ЖҮЖИГ

 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Солонгос иргэдтэй хамтран бизнес эрхэлж, Зайсан толгойг "зайдалсан” гэдгийг олон нийт мэддэг болсоор удаж байгаа. Барилгын бизнес эрхэлдэг хэрнээ нэгэн үе ашиг сонирхлын зөрчлөө л үл тоон Барилга хот байгуулалтын сайд болохоор чичирч байсан нь ч саяхан. Энэ нь түүнийг Монгол Улсын хууль, дүрэм, журмыг үл тоодог нэгэн гэдгийг л харуулсан.

Гэтэл тэр өдгөө УИХ-ын гишүүн болсондоо эрдэж, бардаад Монгол Улсад бус өөрт хэрэгтэй, ашигтай хуулийн төсөл боловсруулахад гар, бие оролцож, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.

Түүний хамт санаачлан өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг иргэд сайн мэднэ. Энгийнээр бол энэ төсөлд зааснаар гадаадын иргэн хэнбугай ч Монгол Улсад 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол манай улсад "дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх” боломж олгохоор байсан билээ.

Дээрх хуулийн төслийг санаачилсан гишүүд эх орноосоо урваж буй нэр зүүж, чичлүүлж эхэлмэгц Д.Өнөрболор хамгийн түрүүнд Х.Ганхуяг гишүүн өөрийг нь "мэхэлсэн” гэх мэдэгдлийг хийж, арьсаа хамгаалсан. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн П.Анужин ч хуулийн төсөл нь анхныхаас өөрчлөгдсөн тухай хэлсэн.

Товчхондоо нөхөд нэрээ татах нь ойлгомжтой болсон. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна.” гэх тайлбар өгсөн.

Гэтэл Д.Өнөрболор дахиад л УИХ-ын гишүүний албан бланкаа ашиглан "Хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүхэлд нь боловсронгуй болгох зарчмын санал маань тусгагдаагүй учраас тус хуулийн төслийг буцаан татах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна.” гэж попорч эхэллээ.

Товчхондоо бол Д.Өнөрболор гаднынханд долигонох гэж үзсэн ч олон нийтээс эмээхдээ эх оронч сэтгэл гаргаж буй мэт ЖҮЖИГЛЭЭД л өнгөрч байна даа.

https://erennews.mn/article/50229

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.