Зардал гаргахгүй, татвар төлөхгүйн тулд газар доор байшин барьж амьдардаг Хятад хүмүүс


Зардал гаргахгүй, татвар төлөхгүйн тулд газар доор байшин барьж амьдардаг Хятад хүмүүс

 

Хятад улс саяхан ядуурлыг арилгасан, ирээдүйд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно гэх мэтээр шуурах болсон ч тус улсын олон сая иргэд дундаас доош орлоготой хэвээр байгаа нь үнэн билээ. Эдийн засгийн хөгжлийг дагаж орон сууцны үнэ нэмэгдэхийн хэрээр тэрхүү бага орлоготой хүмүүс энгийн бус аргаар байрны асуудлаа шийдэхээс өөр аргагүй болж байгаа аж. Тэдгээрийн нэг нь хөдөө орон нутгуудаар үзэгдэх болсон "нүхэн байшингууд" юм. 

Дундад улсын 30 гаруй сая хүн газар ухаж хийсэн энэхүү сууцнуудад аж төрдөг бана.

 

 

Газар доорх байшин гэхээр танд агуйд амьдарч буйгаас ялгаагүй мэт санагдах байх. Гэхдээ эзэд нь гэрийнхээ дотор талыг орчин үеийн сууцны стандартаар янзалж тохижуулсан байдаг бөгөөд бүр төвийн халаалт, ус, цахилгаанд холбож чаджээ.

 

 

Ийм сууцнуудыг барих гол зорилго нь барилгын материал дээр мөнгө хэмнэх явдал юм. 

Нүхэн байшинд гадна хана, дээвэр хэрэггүй бөгөөд гадаргын түвшнээс доор байршилтай тул нөмөртэй, дулаахан байдаг аж. 

 

 

Мэдээж хана, дээвэргүй учраас албан ёсоор үл хөдлөх хөрөнгө гэж тооцогддоггүй нь гол давуу тал болдог. Үүний ачаар эзэд нь төрөл бүрийн татвар хураамж төлдөггүй байна. 

 

 

Зөвхөн нүхэн байшингаас бүрдсэн суурингууд Хятадад хаа сайгүй бий. Хамгийн том нь Бээжин хотоос холгүй байдаг 2400 м2 талбай бүхий хороолол юм. 

 

 

 

Тус хорооллын нийт 9 гудамжид 5-10 м2 хэмжээтэй 188 нүхэн байшин бий. Тэндхийн иргэд сар бүр 300-1000 юанийн түрээс төлдөг аж. 

 

 

Харин Хятадын хамгийн эртний газар доорх суурин хойд нутгийн  Шар мөрний өндөрлөгт байрладаг.

Тус суурингийн иргэд өдөрт 1 ам.доллараас бага мөнгөөр амь зуудаг учраас Бээжингийн ойролцоох ижил сууцтай иргэдтэй харьцуулвал амьдралын хэв маяг нь огт өөр аж.

 

 

Мэдээж Хятадын эрх баригчид энэхүү хууль бус сууцнуудын талаар аль эрт мэддэг болсон ч одоохондоо арга хэмжээ аваагүй байгаа аж.

 

 
 
 
 
 
 
https://www.caak.mn/view/8288561/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.