Парламентын танхимд тохой нийлүүлж суусан эхний өдрөөсөө л УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нар олныг хөгжөөгөөд авсан.
Хоёр түшээ УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөдөг өдөр хоорондоо их л хөгжилтэй яриа дэлгэж байгаа бололтой зураг нийтийн сүлжээнд цацагдаж, хэсэгтээ л цахим орчинд инээд бэлэглэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр тохой нийлүүлж суудаг хоёр дахин "хошуу холбож" байгаад "ангийн дарга"-даа баригдав.
Учир нь, өнөөдрийн (2021.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Сайнхүүгийн Ганбаатар, Амгалангийн Адъяасүрэн хоёр кнопоо дараарай. Санал хураалт явуулж байхад хошуу холбоод суучих юм" загнах, хошигнохын завсар хэлж байгаа харагдав.
Ангийн хоёрыгоо ажиглаж, "ангийн дарга"-ынхаа хэлэхийг сонссон түшээд тэсэлгүй танхимаар нэг инээдэм болж, олныг хөгжөөгөөд авлаа.
https://news.zindaa.mn/3x07
Сэтгэгдэл