Дотоод хэргийн их сургуулийн багш сонсогчийнхоо хөлийг цаасны хутгаар зүсэж гэмтээсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8-р хороонд байх ДХИС-ийн цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын ахлах офицер багш, ХЦ-ийн ахмад цолтой Н нь өчигдөр (2021.11.30) 20.00 цагийн үед хувцасны зөрчилтэй явсан гэх шалтгаанаар сонсогч Г-ын зүүн хөлний шилбийг зүсэж гэмтэл учруулсан байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
https://tsahiur.mn/n/s/5478
Сэтгэгдэл